БНХАУ нь “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг байгуулахад санхүүжүүлэх зорилгоор 16.3 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий сан байгуулахаар болжээ. Сангийн хөрөнгийг тус улсын бүс нутаг дахь төмөр болоод авто зам, хий дамжуулах хоолой байгуулах ажилд зориулах аж. Төслийн хөрөнгийн зарцуулалтыг Хятадын хөгжлийн банкууд хянан хариуцах гэнэ. Санг байгуулахаас гадна Хятадын эрх баригчид “Торгоны шинэ зам” дамжин өнгөрөх улс орнуудад хөрөнгө оруулах өөрсдийн хөрөнгө оруулагчдыг бүхий чиглэлээр дэмжихээ мэдэгдэж байна.
БНХАУ-ын дарга Си Зинпин 2013 оны 9 дүгээр сард Казахстан улсад албан ёсны айлчлал хийх үедээ “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг байгуулах төслийг анх нийтэд дуулгаж байсан билээ. Ази-Европ тивийг холбох зорилготой энэхүү замыг Транссибирь, БАМ-ын төмөр замтай холбох саналыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Иванов өнгөрсөн 7 дугаар сард тавьсан байдаг.
Э.Од