Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын боомтуудын төмрийн хүдрийн нөөц нэмэгджээ

БНХАУ-ын томоохон боомтууд дээрхи төмрийн хүдрийн импортын нөөцийн хэмжээ сүүлийн 1 долоо хоногт 1,44%-иар нэмэгджээ. Ингэснээр 11 дүгээр сарын 3-ны байдлаар  тус улсын төмрийн хүдрийн ипмортын нийт нөөц 103,44 сая тонн болсон байна. Оны эхний 9 сарын нийт импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,5%-иар өсч 699,1 сая тонн болсон аж. Хятад улсад нийлүүлэх төмрийн хүдрийн хэмжээгээр Австралийн Хедланд боомт тэргүүлж байна.

BHP Billiton, “Fortescue Metals Group”, “Atlas Iron” зэрэг компаниуд экспортыг хангадаг тус боомт 31,71 сая тонн төмрийн хүдэр Хятадын зах зээлд гаргажээ. Өнөөгийн байдлаар усан замаар төмрийн хүдрийн дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн 25%-ийг Хедланд боомт хангаж буй.

Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнийн хувьд 9 дүгээр сараас хойшхи хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Түүхий эдийн үнэ буурсан нь Ази-Номхон далайн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтад зориулан гангийн үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсоосны улмаас Хятадын эрэлт буурсантай холбоотой юм. Тус улсын Циндао боомт дээр төмрийн 62%-ийн агуулгатай 1 тонн хүдрийн үнэ 1,2%-иар буурч 78,63 ам.доллар болжээ.

Э.Од