Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

АНУ “Digital economy” санаачлагаа АПЕК-ийн хуралдаанд хэлэлцүүлэхийг хүсч байна

Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Бээжин хотод хүрэлцэн ирлээ. Тэрбээр Дяо Юйтай нэртэй Төрийн хүндэтгэлийн цогцолборын харшид байрлав. Өнөөдөр 15.30 цагт Ардын их хурлын Ордонд БНХАУ-ын дарга Си Жинпинтэй уулзана.Уулзалтад Хятадын талаас Гадаад хэргийн сайд Ван И, Худалдааны сайд Гао Хучөн болон Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд байх аж.

АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монгол улс анх удаа Зочноор уригдаад байна. Тухайлбал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад  Ажиглагч хэмээх статус байдаг бол АПЕК- т Зочин гэсэн оролцогчийн түвшинтэй. Хятадын даргатай хийх уулзалтын дараа Монголын төлөөлөгчид Азийн долоон орны төр, засгийн тэргүүнүүд  оролцсон Дэд бүтцийн хамтын ажиллагааны Форумд оролцон үг хэлнэ.  АПЕК 2014-ийн хүрээнд хүчтэй яригдах хоёр сэдэв бий бөгөөд АНУ-ын талаас TPP буюу Номхон далайн орнуудын  эдийн засаг, худалдааны хамтын  ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал “Digital economy” хэмээх шинэ ойлголтыг илүү идэвхтэй ярилцах, Америкийн бараа, үйлчилгээг энэхүү орон зайд  хүртээмжтэй түгээх саналаа дэвшүүлсээр байна.

Харин БНХАУ-ын талаас юуны түрүүнд  дэд бүтцээр харилцан холбогдох, ингэхдээ Ази, Номхон далайг хамарсан илүү өргөн хүрээнд хамтаръя гэсэн саналаа дэвшүүлээд байна. 

Л. Болор