Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Posco Энэтхэг дэх гангийн төслөө хэрэгжүүлж чадахгүй байна

Өмнөд Солонгосын Posco компани нь Энэтхэгт 12 тэрбум ам.долларын гангийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Төслийн хүрээнд төмрийн хүдрийн Кандадхар уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тус улсын Одиша мужийн засаг захиргаанаас авсан байна. “Posco India” компанийн тэргүүн Жи Вонг Сун геологи хайгуул, олборлолтын лицензийг энэ сарын 1-нд хүлээн авсан ажээ.

Гэвч компани нь орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас өнөөг хүртэл уг төслөө эхлүүлж чадахгүй байна. Төмрийн хүдрээр баялаг тус газар нутгийн экологийн тэнцвэр алдагдана гэж нутгийн иргэд үзэж байгаа юм. Харин Posco компанийн зүгээс уг төслийг хэрэгжүүлэх гэж 10 жил хүлээсэн болохоор цаашид ч хүлээнэ гэж мэдэгджээ. Өнөөгийн байдлаар Posco компани нь дэлхийн 14 оронд 41 төсөл хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлд Хятадын Baosteel компанитай хамтран далайн боомт, төмөр замын бүтээн байгуулалттай нийлээд нийт 10 тэрбум ам.долларын төмрийн хүдрийн төслийг Баруун Австралид хэрэгжүүлэхээр болсон билээ.  
 
Э.Од