Жилд 1.1 тэрбум тонн ган үйлдвэрлэж дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50% оногддог Хятадын гангийн экспорт нэмэгджээ. Оны эхний 10 сарын байдлаар тус улс нь 73.89 сая тонн ган экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42.2%-иар нэмэгдсэн үзүүлэлт аж. Хятад нь 2007 онд 66.7 сая тонн ган экспортолж, “дээд амжилт” тогтоож байжээ.
2014 онд амжилтаа дахин эвдэж буй Хятадыг бүтээгдэхүүнээ хэт хямд үнээр худалдаж байгаа тухай өрсөлдөгч орнуудаас шүүмжилж байна. Учир нь тус улс Өмнөд Солонгосын худалдах 1 тонн гангийн үнээс 40-50 ам.доллар, Японоос 100 ам.доллараар тус тус хямд худалдаж байгаа юм. Хятадын ган үйлдвэрлэгчдийн дунд ширүүн өрсөлдөөнтэй байдаг учир үйлдвэрлэгчид маш бага ашгаар бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг тухай олон улсын шинжээчид онцолж байна.
Э.Од