Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Уул уурхайн тоног төхөөрөмжийн зах зээл 135 тэрбум долларт хүрнэ

MarketsandMarkets судалгааны байгууллагаас барилга болон уул уурхайн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгааны сүүлийн тайлангаа гаргажээ. Уг судалгаанд 2019 онд барилгын салбарын тоног төхөөрөмжийн зах зээл 125.4 тэрбум, уул уурхайн салбарын тоног төхөөрөмжийн зах зээл 134.7 тэрбум доллар болж өснө хэмээн дүгнэсэн байна. Барилгын салбарынх жил тутам 4.34%, уул уурхайн салбарынх 8.42%-иар тус тус өсөх юм байна. Ингэснээр уул уурхайн салбарын тоног төхөөрөмжийн зах зээл барилгын салбарыг давахаар байна гэжээ.

2012 оны байдлаар барилгын салбарын тоног төхөөрөмжийн зах зээл 61.7 тэрбум, уул уурхайн тоног төхөөрөмжийн зах зээл 70 орчим тэрбум доллар байжээ.

Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьд ирэх жилүүдэд Хятад, Энэтхэг, Бразил, Орос зэрэг хөгжиж буй шинэ зах зээлд гарах, эдгээр улсад хамтарсан үйлдвэр барих стратеги баримтална хэмээн MarketsandMarkets компанийн судалгаанд дурджээ.

С.Болд