Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын нүүрсний компаниудын ашиг орлого буурч байна

Хятадын нүүрсний компаниуд ашиггүйгээр зогсохгүй алдагдалтай ажиллаж байгаа тухай тус улсын хэвлэлд мэдээлж байна. Одоогийн байдлаар 1 тонн нүүрсний худалдаанаас 6 юань буюу 1 ам.долларын ашиг олж байгаа бол зарим үйлдвэр 1 тонн нүүрсний боловсруулалтаас 20 юань буюу 3 ам.долларын алдагдал хүлээж буй. Салбарын мэргэжилтнүүдийн мэдэгдэж байгаагаар Хятадад 2011 оны 4 дүгээр улирлаас нүүрсний үнэ унаж эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 1 тонн нүүрс дунджаар 500 юань буюу 80.6 ам.долларын үнэтэй байна. Энэ нь 2008 оны оргил үеийн үнэтэй харьцуулахад 2 дахин бага юм. Оны эхнээс 10 дугаар сар хүртэлх байдлаар коксжих нүүрсний үнэ 16.7%, эрчим хүчний нүүрсний үнэ 13.9%-иар тус тус буурчээ.  

Шанхайн “Wind Information” компанийн судалгаагаар бирж дээр арилжаа эрхэлдэг Хятадын нүүрсний 30 том компанийн 23-т нь ашиг орлого буурах хандлага ажиглагдаж байгаа аж. Энэ оны эхний гурван улирлын байдлаар тус улсын нүүрсний 20 корпораци нийт 10.5 тэрбум юань буюу 1.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Хятадын Нүүрсний ассоциацийн мэдээллээр салбарын аж ахуйн нэгжүүдийн 70% нь алдагдалтай ажиллаж байна. 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралын хор уршгийг арилгах зорилгоор Хятадын Засгийн газар 4 их наяд юанийг эдийн засагтаа оруулснаас тал хувь нь нүүрсний салбарт зориулагдаж байжээ.

Э.Од