Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2015 онд төмрийн хүдрийн үнэ 60 ам.доллараас хэтрэхгүй

Ирэх онд олон улсын зах зээлд 1 тонн төмрийн хүдэр 60 ам.доллараас илүүгүй үнэтэй байна хэмээн City Group мэдээлж байна. Үнэ буурах нь зах зээл дэх нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт сул хэвээр байхтай холбоотой гэж шинжээчид үзэж буй. City Group-ын шинжээчдийн гаргасан таамаглалаар 2015 онд төмрийн хүдрийaн үнэ 80 ам.доллараас 65 ам.доллар болон буурч, 2016 онд 78 ам.доллар, 2017 онд 80 ам.доллар болж тус тус нэмэгдэх гэнэ.

2015 оны 1 дүгээр улиралд төмрийн хүдрийн дундаж үнэ 72 ам.доллар байх бол 2 дугаар улиралд 65 ам.доллар болон буурна. Төмрийн хүдэр 70-80 ам.долларын үнэтэй байгаа нь Хятадын хэт өндөр зардалтай үйлдвэрүүдийг хаагдахад хүргэж байна. Төмрийн хүдрийн гол зах зээлийн үйлдвэрүүд хаалгаа барьснаар Канад, Бразил, Малайз болон АНУ-ын нийлүүлэгчид түүхий эдийн үнээ бууруулах хандлагатай байгаа аж.

BHP Billiton, Rio Tinto болон Vale зэрэг томоохон компаниудын төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдэж, Хятадын эрэлт, худалдан авалт багассаны улмаас 2014 онд төмрийн хүдрийн үнэ 44%-иар буураад буй. Даваа гаригийн байдлаар Хятадын Тянжин боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай 1 тонн төмрийн хүдэр 75.8 ам.доллараар худалдагдаж байна.

Э.Од  

  • Зочин (103.11.192.106)
    Ийм үед илүү ухаалаг бодлого хэрэгтэй Ер нь манай эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамааралтай гэдэг ойлголт өөрөө өрөөсгөл Үнэхээр хамааралтай бүр энэ салбаргүйгээр хэцүүднэ гэдгээ ч сайн ухамсарлах хэрэгтэй байна Стратегийн ач холбогдолтой гэдгийг ойлгоод тодорхойлчихсон шүү дээ Тэгэхээр өнөөдрийг хүртэл гадагш нь гаргаж ирсэн бодлогоо өөрчилмөөр байна Өөрөөр хэлбэл үйлдвэржилт технологио хөгжүүлье Тэгвэл энэ хамаарлыг ухаалгаар удирдаж чиглүүлэх боломж бүрдэнэ Их л сайндаа баяжмал болгоод экспортолсоор ирсэн тэр нь мэдээж нэмүү өртөг шингээгүй эцсийн бүтээгдэхүүн биш болохоор дэлхийн зах зээл дээрх цикл бүхий коммодити үнээс шууд хамааралтай тэгээд л үнэ өсвөл эдийн засаг өслөө гэж яриад үнэ унахаар эдийн засаг хямардаг Тэгвэл одоо бид түүхийгээр нь эсвэл хагас боловсруулаад биш харин эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэмээр байна Эхлээд дотоодын хэрэгцээгээ хангачихдаг болмоор байна тэгээд илүү гарсныг нь эксдортолж болно Гэхдээ дэлхийн зах зээлийн ийм үнийн үед заавал гадагшаа га
    2014 оны 11 сарын 20 | Хариулах