Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

BHP Billiton бизнесээ 4 чиглэлд хувааж байна

Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани BHP Billiton нь 2015 онд зарим төслүүдээ уул уурхайн металургийн чиглэлийн шинэ охин компанидаа шилжүүлэн, Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг нь гаргахаар төлөвлөжээ. Өнөөгийн байдлаар хөрөнгө, төслүүдийн хуваарилалтын талаарх ТУЗ-ийн хурлын эцсийн шийдвэрийг хүлээж байна. Мөн Австралийн зохицуулах байгууллагуудын зөвшөөрлийг авах хэрэгтэй байгаа аж.

2015 оны 5 дугаар сард хуваарилагдсан төслүүдэд компанийн хувьцаа эзэмшигчдийн саналыг хураах гэнэ. Шинэ компанийн мэдэлд Австрали, Өмнөд Африк болон Бразил дахь хамтарсан гэх зэрэг хөнгөн цагаан, нүүрс, марганц, никель, мөнгөний 11 төслийг шилжүүлэх юм байна. Тус компани Австрали болон Йоханесбургийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байх бөгөөд Лондонгийн хөрөнгийн бирж дээр давхар хувьцаа гаргахаар төлөвлөжээ. Урьдчилсан байдлаар 20 тэрбум гаруй ам.доллараар шинэ компани үнэлэгдэж байна.

Ийм байдлаар BHP Billiton компани нь бизнесээ төмрийн хүдэр, нүүрс, зэс болон газрын тос гэсэн 4 чиглэлд хуваахаар зорьж буй. Тус компанийн Ерөнхий захирлын албан тушаалд одоогийн санхүүгийн захирал Грэм Керр томилогдохоор болжээ.

Э.Од