Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад нүүрсний экспортын татвараа 3% болгож бууруулна

Хятадын эрх баригчид нүүрсний экспортын татварыг одоогийн 10%-иас бууруулж, 3% болгохоор төлөвлөж байна. Татварын энэхүү шинэ журам 2015 оны 1 дүгээр сараас мөрдөгдөх аж. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо тус улсын нүүрсний компаниудтай 11 дүгээр сард хийсэн уулзалтын дараа нүүрсний экспортын татварыг бууруулах шийдвэр  гаргажээ. 2008 онд дотоодын хэрэгцээгээ хангах зорилгоор нүүрсний экспортын татварыг 10% болгож байсан юм. Өнгөрсөн сарын 15-наас импортын нүүрсэнд 3-6% татвар ногдуулах болсон билээ. 

Өнөөдрийн байдлаар Хятад улс дэлхийн эрчим хүчний нүүрсний 50%-ийг хэрэглэж байна. Агаарын бохирдлын гол шалтгаан болж буй нүүрсний үйлдвэрлэлийг бууруулах бодлогыг тус улсын эрх баригчид барьж байгаа. Тэрхүү бодлогын хүрээнд 2015 онд 2000 гаруй нүүрсний жижиг уурхайг хаахаар төлөвлөж байна. 

Э.Од