Өнгөрсөн сарын 26-ны байдлаар Хятадын далайн Qingdao боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай 1 тонн хүдрийн үнэ 10.4%-иар буурч 68.49 ам.доллараар худалдагджээ. Энэ нь 2009 оны 6 дугаар сард тохиосон төмрийн хүдрийн хамгийн доод үнийн хэмжээнд хүрсэн явдал юм. Харин 11 дүгээр сарын 28-нд 1 тонн төмрийн хүдрийн үнэ 71.32 ам.долларт хүрч 1.9%-иар өссөн байна.
Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 3 том компани “Rio Tinto”, “BHP Billiton” болон “Vale” нар олборлолтоо нэмэгдүүлсний улмаас 2014 оны эхнээс өнөөг хүртэл дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 47%-иар буураад буй. “Citigroup”-ийн шинжээчдийн таамаглалаар 2015 онд төмрийн хүдрийн үнэ 60 ам.доллар хүрэх гэнэ. Дэлхийн зах зээл дээр үнэ буурч байгаатай холбогдуулан, Энэтхэг улс төмрийн хүдрийн экспортын татвараа 2015 оноос бууруулахаар төлөвлөж байна. Бразилийн төмрийн хүдрийн томоохон компани Gerdau нь ирэх оноос экспортоо зогсоох шийдвэрт хүрчээ.
Э.Од