Монголбанкнаас энэ оны эхний 10 сарын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг өнөөдөр гаргажээ. Урьдчилсан гүйцэтгэлээр эхний 10 сард Монгол улсад 791.2 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна. Өнгөрсөн оны эхний 10 сард 1 тэрбум 843.6 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсантай харьцуулахад энэ жил 57% буюу 1 тэрбум 52 сая доллараар буурчээ.
Харин урсгал тэнцэл 1 тэрбум 107.1 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 59%-иар буурсан байна. Үүнд барааны гадаад худалдааны дансны алдагдал 142%-иар буюу 1,723.6 сая ам.доллараар буурч, 511.2 сая ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлсөн хэмээн Монголбанкнаас мэдээлжээ.
С.Болд