Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төв Азиас 65 тэрбум м3 байгалийн хий Хятадад нийлүүлжээ

Энэ оны 1-10 дугаар сард Төв Азиас хий дамжуулах хоолойгоор БНХАУ-д нийт 65 тэрбум м3 байгалийн хий нийлүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.5%-иар өссөн үзүүлэлт юм. Төв Азиас хий дамжуулах хоолой нь Туркмен, Узбек улсын хилээс эхэлж, Казахстаны газар нутгаар дамжин, ӨМӨЗО-ны Хоргосын хил хүрдэг. Энэхүү хоолойгоор Хятадын байгалийн хийн хэрэгцээний 20%-ийг хангаж буй.

Өнгөрсөн 9 дүгээр сард Таджик улсад байгалийн хий нийлүүлэх 4 дэх хоолойг байгуулах ажил эхэлсэн билээ. Тодруулбал, Туркмен, Узбек улсын хилээс эхэлсан хоолой Таджик улсаар дайран, Казахстаны газар нутгаар дамжин, ӨМӨЗО-ны Хоргосын хилд хүрнэ. Таджик улсаар дамжих хоолойг байгуулах төсөл нь 6.7 тэрбум ам.долларын өртөгтэй. Тус хоолойг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийт 1000 км үргэлжлэх уг хоолой нь жилд 30 тэрбум м3 хий нийлүүлэх хүчин чадалтай.

Э.Од