Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын нүүрсний экспорт 9.8%-иар өсчээ

Орос улс 2014 оны 1-11 дүгээр сард 317.628 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.9%-иар өссөн үзүүлэлт аж. Үүнээс дотоодын зах зээлд 292.3 сая тонн нүүрс нийлүүлжээ. Зөвхөн 11 дүгээр сард 33.9 сая тонн нүүрс олборлосон байна. Харин нүүрсний экспортын хувьд 9.8%-иар өсч 137.8 сая тоннд хүрчээ. Оросын нүүрсний экспортын гол зах зээл нь Азийн орнууд болох Хятад, Япон, Өмнөд Солонгос улс юм.

Тус улс ирээдүйд нүүрсний олборлолтоо 350 сая тоннд хүргэж, экспортын хэмжээгээ 200 сая тоннд хүргэхээр төлөвлөж буй. Нүүрсний арвин нөөцтэй Орос улсын хувьд томоохон төслүүдээ Хятадын хөрөнгө оруулалттайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Хоёр улс нүүрсний салбарт хамтран ажиллах хөтөлбөрийг өнгөрсөн 10 дугаар сарын 30-нд байгуулсан билээ. Өнөөгийн байдлаар Оросын нийт эрчим хүчний 16%-ийг нүүрсний салбар эзэлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа нүүрсний салбарт төрийн оролцоотой компани байхгүй юм.

Э.Од