Монгол улсын Нэгдсэн төсвийн энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлээр Нэгдсэн төсвийн нийт орлого 1 их наяд төгрөгөөр тасарч, 83.8 хувийн гүйцэтгэлтэй, нийт зарлага 915 тэрбум төгрөгөөр тасарч 86.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсвийн тэнцэл 440.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Нийт татварын орлого 4 их наяд 522.7 тэрбум төгрөг болж төлөвлөгөөнөөс 1 их наяд 129.2 тэрбум төгрөг буюу 20 хувиар тасарсан нь Нэгдсэн төсвийн орлого тасрахад гол нөлөөг үзүүлжээ. Татварын орлогын гол бүрдүүлэгч НӨАТ 19.9% буюу 306.2 тэрбум төгрөгөөр тасарч, 1 их наяд 231.6 тэрбум төгрөг, ААНОАТ 25.8% буюу 182 тэрбум төгрөгөөр тасарч 523.1 тэрбум төгрөг, Онцгой албан татвар 23% буюу 123.4 тэрбум төгрөгөөр тасарч 413.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарчээ.
Харин Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 330.7 тэрбум төгрөг болж төлөвлөгөөнөөс 204.8 тэрбум төгрөг буюу 38.2%-иар тасарсан байна. Өнгөрсөн оны мөн үед АМНАТ-өөр 219.6 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бөгөөд энэ жил нийт 569 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвт тусгасан байсан юм.
Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц
ашигласны төлбөрийн орлого 108.5 тэрбум төгрөг болж, 80.7 тэрбум төгрөг буюу
42.7%-иар
тасарчээ. Өнгөрсөн оны мөн үед ӨНАМНАТ-өөр 156.3 тэрбум төгрөг төвлөрүүлж
байсан бол энэ жилийн гүйцэтгэлээр 194.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон
юм.
С.Болд-Эрдэнэ