ОХУ-аас Украины эрчим хүчний хараат байдлыг буруулах зорилгоор тус улсад Австрали нүүрс, уран нийлүүлэхэд бэлэн байна. Энэ тухай Австрали улсын Ерөнхий сайд Тони Эббот Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзах үедээ санал болгожээ. “Австрали бол эрчим хүчний хүчирхэг гүрэн. Харин эрчим хүч нь Украины өнөөгийн аюулгүй байдлыг хангахад маш чухал байна.
Тиймээс Австрали улс Украинд эрчим хүчний түүхий эд тогтвортой нийлүүлэхэд бэлэн” хэмээн Тони Эббот мэдэгдсэн аж. Австрали улс нь атомын цахилгаан станцгүй ч гэсэн ураны экспортоор дэлхийд 2 дугаарт ордог орон билээ. Өнгөрсөн 11 дүгээр сард ОХУ-аас Украинд нүүрс нийлүүлэхээ бүрэн зогсоосон нь тус улсын эдийн засагт томоохон цохилт болж, эрчим хүчний түлшний хомсдолд ороход хүргэсэн юм.
Э.Од