Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уурхайчдад зориулсан шинэ дуу төржээ

Эрхэт төрийнхөө хуулинд эрхшээн
Эгэл уурхайн ажил өрнөн  байна
Шүтээн нутгийнхаа  ёсонд мөргөж
Сүслэн залбирах уурхайчин  дуулж байна


Уул уурхайн салбарын ачааны хүндийг нуруундаа үүрч яваа уурхайчид маань нэгэн шинэ дуутай болжээ. “Уурхайчин уухай” хэмээх энэхүү дууг “Fire” хамтлагийн дуучин Д.Даваадалай дуулж, олны сонорт хүргэж байна.

Уурхайчдад зориулсан энэхүү дууг “Алтан Дорнод Майнинг Сервис” ХХК санаачлан хийлгэжээ. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, нөхөн сэргээлтийг үлгэрлэн хийхийг “Уурхайчин уухай” уран бүтээлээр “Алтан Дорнод Майнинг Сервис” бусад компаниуддаа уриалж сүлд дуугаа болгож байгаа ажээ.

Социализмын үед зохиогдсон “Уурхайчин би” дуунаас өөр олонд хүрсэн дуу цөөн энэ үед төрсөн шинэ дууг цаг үеэ олсон шинэлэг бүтээл хэмээн үнэлж байна.  

“Уурхайчин уухай” дууг энд дарж үзнэ үү.

УУРХАЙЧИН  УУХАЙ


Эх орны хөгжлийн галыг барьсан уурхай
Эвийн билэгдэл ерөөж гар  барьсан ахан дүүс
Энх цагийн элч хүрд атгасан баатрууд
Эх орны  ирээдүй залуус бид уурхайчид

  Дх: Эрхэт төрийнхөө хуулинд эрхшээн
  Эгэл уурхайн ажил өрнөн  байна
  Шүтээн нутгийнхаа  ёсонд мөргөж
  Сүслэн залбирах уурхайчин  дуулж байна

Он цагийн уртад гар нийлсэн ахан дүүс
Омголон хүлэг булгих мэт тангараг тавьсан нөхөрлөл
Оргил хангайг эзэгнэн ганзага нийлсэн манайхан
Орчлон дэлхийн хэвлийд мөнхөд орших уурхайчид
  
Дх: Эрхэт төрийнхөө хуулинд эрхшээн
  Эгэл уурхайн ажил өрнөн  байна
  Шүтээн нутгийнхаа  ёсонд мөргөж
  Сүслэн залбирах  уурхайчин  дуулж байна

Ногоон модот ой шугуйн үрийг цацах манлайлал
Монгол уурхайчны сэтгэл эх нутгаа гэсэн хайр
Халуун Сэтгэл Итгэлийн илчийг өрдөх бардамнал
Хангай дэлхийг хайрлах халуун сэтгэл биднийх
 
Дх: Эрхэт төрийнхөө хуулинд эрхшээн
  Эгэл уурхайн ажил өрнөн  байна
  Шүтээн нутгынхаа  ёсонд мөргөж
  Сүслэн залбирах  уурхайчин  дуулж байна

Гал голомт бадрааж гэр дүүргэх эзэн хүн
Ган төмөр агсаж  гадаа ажиллах уурхайчин
Өнөр бүлийн тэргүүн үр хойчийн эцэг эх
Өдөр шөнийг умартан үүрэг хүлээх уурхайчид
 
 Дх: Эрхэт төрийнхөө хуулинд эрхшээн
  Эгэл уурхайн ажил өрнөн  байна
  Шүтээн нутгийнхаа  ёсонд мөргөж
  Сүслэн залбирах  уурхайчин  дуулж байна







  • Зочин (202.170.85.26)
    мөн чиг дуу болж дээ
    2014 оны 12 сарын 16 | Хариулах