Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

С.Энх-Амгалан “Саусгоби Ресурс”-ын Ерөнхийлөгч болов

Хонконг болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сусгоби Ресурс” компани Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Росс Тромансын оронд С.Энх-Амгаланг томилж буйгаа өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Сэнгээгийн Энх-Амгалан нь “Саусгоби Ресурс” компанийн охин компани “Саусгоби Сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар өнгөрсөн оны долдугаар сараас хойш ажиллаж байгаад ийнхүү толгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдож байгаа юм.

Росс Троманс 12 дугаар сарын 31 хүртэл компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах юм байна. “Саусгоби Ресурс” компанийн ТУЗ-ийн дарга Ланкастер “Маш хүнд нөхцөлд компанийг удирдаж байсан Троманст талархал илэрхийлье. “Саусгоби”-гийн аюулгүй ажиллагаа, зардлын удирдлага Тромансын үед илт сайжирсан” гэсэн бол шинэ Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалангийн тухай “С.Энх-Амгалан Монголын уул уурхай, эрчим хүчний салбарын өргөн мэдлэгтэй, менежментийн өндөр ур чадвартай захирал” гэжээ.

С.Энх-Амгалан нь “Саусгоби Сэндс”-т очихоос өмнө “Ньюком” группын Салхин паркийн төслийг хариуцагч “Клен Энержи” компанийг удирдаж байсан, “Эм Си Эс” группт удирдах алба хашиж байсан юм.


С.Болд-Эрдэнэ