Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Гацууртын ордыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордыг Стратегийн ордод хамруулах тухай асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ. Гацууртын ордыг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компанийн зүгээс өнгөрсөн 5 дугаар сард Гацууртын ордыг Стратегийн ордод хамруулах хүсэлтээ УУЯ-нд тавьсаны дагуу уг асуудлыг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Гацууртын орд нь 50 тонн алтны нөөцтэй бөгөөд нийт 3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг болно хэмээн УУЯ-наас мэдээлсэн юм. Стратегийн ордод хамруулсаны дараа “Сентеррагоулд Монголиа” компанитай Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээр хийх юм байна.


С.Болд

  • Зочин (203.194.116.147)
    Heleltsej batlah ni zuv gej bodoj bna
    2014 оны 12 сарын 17 | Хариулах