Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэгийн нүүрсний экспорт 19% өсөв

Нүүрсний 3 дахь том импортлогч улс болох Энэтхэгийн нүүрсний импорт өнгөрсөн онд 19%-иар өсч, 210.6 сая тонн болсон хэмээн мэдээлжээ. Энэтхэгийн эрчим хүчний компаниудын хэрэглэдэг эрчим хүчний нүүрсний импорт 22% өсч, 163 сая тоннд хүрсэн нь уг өсөлтөд голлон нөлөөлжээ. Мөн коксжих нүүрсний импорт нь 4% өсч, 37 сая тонн болсон байна. Антрицит, кокс гэх мэт бусад нүүрсний импорт 10 сая тонн болжээ.

Харин Монгол улс өнгөрсөн онд 19.5 сая тонн нүүрс экпортолсон урьдчилсан мэдээлэл байна. Энэ жил 15 сая тонн нүүрс экспортолно хэмээн 2015 оны Төсвийн тодотголын төсөлд тусгасан билээ.

С.Болд