Орос улс 2014 онд 357.3 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 1.5%-иар өссөн үзүүлэлт аж. Үүнээс 151.69 сая тонн нүүрс экспортолсон нь 2013 оныхоос 7.6%-иар өсчээ. Харин дотоодын зах зээл дэх нүүрсний нийлүүлэлт 4%-иар буурч, 172 сая тонн болсон байна.
Тус улсын 2014 оны 1-11 дүгээр сард төмөр замын нүүрсний тээвэрлэлт өмнөх онтой харьцуулахад 0.3%-иар өсч, 315.4 сая тоннд хүрчээ. Үүнээс далайн боомтууд руу 118.2 сая тонн нүүрс хүргэгдсэн байна.
Э.Од