Оросын
“Мечел” компани Хятадын “Baosteel Resources” корпорацитай нүүрсний
экспортоо нэмэгдүүлэн жилд 1.4 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ
байгууллаа. Тус гэрээний дагуу Оросын компани 2015 оны 4 дүгээр сараас
2016 оны 3 дугаар сар хүртэл Хятадад 1.4 сая тонн нүүрс нийлүүлэх аж.
Нийлүүлэлтийн үнийг сар бүр тогтоож байхаар тусгасан байна. “Мечел”
компани нь 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл жилд
1.2 сая тонн нүүрс “Baosteel Resources” корпорацид нийлүүлэх гэрээ хүчин
төгөлдөр хэрэгжиж байгаа билээ.
Э.Од