Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төмрийн хүдрийн нөөц багасч байна

БНХАУ-ын нийт 41 далайн боомт дахь төмрийн хүдрийн нөөц энэ 7 хоногийн байдлаар 98.24 сая тонн байна.

Нөөцийн хэмжээ 6 дахь долоо хоногоо дараалан буурч байгаа юм. Дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ тасралтгүй буурч байгаа өнөө үед тус улсын гангийн үйлдвэрүүд байгаа нөөцөө ашиглан, зөвхөн шаардлагатай үед түүхий эд импортолж буй. Нөгөөтэйгүүр, дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 70 ам.доллараас доош буурч байгаагаас агуулга багатай хүдэр худалдан авч байна.

Энэхүү нөхцөл байдал Хятадын далайн боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц багасч байгаатай холбоотой гэж тус улсын шинжээчид тайлбарлаж байгаа юм.

Г.Идэр