“Рио Тинто” компани Энэтхэгт 2 том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухай тус компанийн Ерөнхий захирал Сэм Уолш мэдэгджээ. Нэг дэх нь Одиша муж дахь төмрийн хүдрийн 2 тэрбум ам.долларын төсөл бол нөгөөх нь алмас олборлох Мадхя-Прадеш ордын 500 сая ам.долларын хөрөнгө оруулалттай төсөл аж.
Одоогоор “Рио Тинто” тус улсад уул уурхайн олборлолт явуулах эрх бүхий байгаль орчны байгууллагын зөвшөөрөл авах шатанд ажил хэргээ явуулж байна. Төслийн хэрэгжүүлэх зөвшөөрөл авах асуудлаар компанийн удирдлагууд өнгөрсөн хагас жилийн хугацаанд Энэтхэгийн Ерөнхий сайдтай нийт 3 удаагийн уулзалт хийжээ.
“Рио Тинто” компанийн хувьд 2014 онд Мозамбик дахь нүүрсний төслөө Энэтхэгийн Төрийн өмчит “International Coal Venture” компанид 108 сая ам.доллараар худалдсан билээ.
Э.Од