Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Vale” компани Мик Девист санал тавьжээ

Бразилийн “Vale” компани хөнгөн цагааны үйлдвэрлэлийн бизнест хөрөнгө оруулах саналыг “Xstrata” компанийн Гүйцэтгэх захирал асан Мик Девист тавьсан байна. Хэрэв хэлэлцээр амжилттай хэрэгжих юм бол “Vale” компани Мик Девисийн “X2 Resources” хөрөнгө оруулалтын сангаас 5-7 тэрбум ам.доллар авах гэнэ.

“X2 Resources” сан одоогийн байдлаар 4.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Хөрөнгө оруулсан компаниуд дотор Ази дахь түүхий эдийн томоохон трейдер “Nouble Group” багтаж буй. “X2 Resources” сан нь “Vale”, “BHP Billiton”, “Anglo American” зэрэг уул уурхайн томоохон компаниудын янз бүрийн төслүүдийг ихээхэн сонирхож байгаа юм.

“Vale” компанийн хувьд өнгөт металын үйлдвэрлэлээ 2015 онд 12-15%-иар нэмэгдүүлэхдээ хөнгөн цагааны олборлолтыг 303 мянган тонн, зэсийн үйлдвэрлэлээ 450 мянган тоннд тус тус хүргэхээр төлөвлөжээ.

Э.Од