Ирэх 2 дугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар 57.3 ам.доллараар буурч, тонн тутамд 112.9 ам.доллар болох аж. 1 дүгээр сарын байдлаар газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар 170.2 ам.доллар байгаа юм.
Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр 2014 оны 12 дугаар сарын 15-наас 1 дүгээр сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх газрын тосны Urals маркийн 1 баррелийн дундаж үнэ 53..3 ам.доллар байжээ.
Монгол улсын импортын гол бүтээгдэхүүн болох бензиний экспортын татварын хувьд тонн тутамд 88 ам.доллар болох аж. 2015 оны 1 дүгээр сараас эхлэн ОХУ-д шатахууны онцгой албан татвар 1 рублиэр нэмэгдсэн билээ.
Э.Од