Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад газрын ховор элементийн экспортын квотыг цуцлана

БНХАУ-ын эрх баригчид газрын ховор элементийн экспортын квотыг цуцлахаар төлөвлөж байна. Энэ нь дэлхийн нийт хэрэглээний 90 орчим хувийг дангаар хангадаг тус улсын газрын ховор элементийн худалдааны монопольчлолын эсрэг ДХБ-аас тавьсан шаардлагатай холбоотой юм.

Өнгөрсөн онд Хятадын 13 компанийн хөрөнгө оруулалт бүхий 120 сая юань дүрмийн сантайгаар Өвөр Монголын Баотоу хотод газрын ховор элементийн биржийг байгуулсан билээ. Өнөөгийн байдлаар 90 компани биржийн гишүүн болоод байгаа юм. Биржийн үйл ажиллагаа нээгдсэн 3 дугаар сараас эхлэн 10 дугаар сар хүртэл биржээр нийт 1.7 тэрбум юань буюу 276 сая ам.долларын орлого бүхий 9700 тонн түүхий эд худалдаалагджээ.

2014 оны эхний хагас жилийн байдлаар тус улсын газрын ховор элементийн экспортын үнэ 37.2%-иар буурч, тонн тутамд 49 мянган юань болсон байна. Энэ хугацаанд 1951.4 тонн газрын ховор элемент экспортолсон нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 0.5%-иар өссөн үзүүлэлт аж. 

Э.Од