Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Азийн консорциум Бразилийн компанитай төмрийн салбарт хамтарна

Бразилийн уул уурхайн “Companhia Siderurgica Nacional” /CSN/ болон Азийн төмөрлөгийн хэд хэдэн компани төмрийн хүдрийн хувьцаануудаа нэгтгэн, 2015 оныг дуустал хамтран ажиллахаар болжээ. Азийн консорциумд Японы “Itochu”, “Nisshin Steel”, “JFE Steel”, “Kobe Steel”, Өмнөд Солонгосын “Posco”, Тайванийн “China Steel” зэрэг компани багтаж байгаа юм.

Хамтарсан “Congonhas Minerios” компанийн 88.25% нь Бразилийн “CSN” болон 11.75% нь Азийн консорциумд тус тус ногдож байгаа аж. Шинэ компанийн хувьд бизнес төлөвлөгөө батлан гаргах төлөвлөгөөтэй байна.

Э.Од