Канадын “Cameco” компани нь тус улсын Саскачеваны газар нутаг дахь Сигар-Лейк ордоос 2015 онд 6-8 сая фунт ураны хүдэр олборлохоор төлөвлөж байна. Эл ордод өнгөрсөн оны 3 дугаар сараас олборлолт хийж эхэлсэн бөгөөд оны эцэс гэхэд 340 мянган фунт ураны хүдэр олборложээ. 2018 он гэхэд олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрч, жилд 18 сая фунт ураны хүдэр олборлох төлөвлөгөөтэй байна.
“Cameco” компани нь ураны Сигар-Лейк ордын 50%-ийг эзэмшдэг бол үлдсэн хувь нь Францын “Арева”, Японы “Japans Tokyo Electric Power” болон “Idemitsu Kosan” зэрэг компанид ногддог байна. Сигар-Лейк ордоос олборлосон хүдрийг баяжуулах “McClean Lake” үйлдвэрийн 70%-ийг Францын “Арева”, үлдсэн 30%-ийг Канадын “Denison Mines” компаниуд тус тус эзэмшдэг байна.
Э.Од