Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Швейцарт юанийн офшор төв байгуулагдана

БНХАУ-ын Төв банк болон Швейцарын Засгийн газар Цюрих хотноо юанийн офшор төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурах гэж байна. Уг бичигт баримтыг Өнөөдөр нээгдэж буй Давосын эдийн засгийн чуулганд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян оролцох үеэр зурахаар төлөвлөжээ.

Санамж бичгийг байгуулснаар Хятадын тал 50 тэрбум юань буюу 8 тэрбум ам.долларын квот олгох аж. 2014 оны 7 дугаар сард Хятад, Швейцарын төв банкууд 150 тэрбум юань буюу 24 тэрбум ам.долларын валютын своп гэрээг байгуулсан юм. Өнөөгийн байдлаар Хонконг, Лондонд юанийн офшор төв байгаа билээ.    

Э.Од