Монголын уул уурхай, эдийн засгийн салбарт хэрэгжиж буй томоохон Мега төслүүдэд тулгарч буй бэрхшээлүүд, төслийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар хөндөх “Мегатөсөл хөгжлийн форум”-ыг энэ сарын 29-нд Блю Скай зочид буудлын “Кристалл” танхимд зохион байгуулахаар болжээ.
Уг форумыг “Мегатөсөл хөгжлийн хүрээлэн”/МХХ/ зохион байгуулж, Монгол улсын Засгийн газар дэмжиж байгаа бөгөөд үндсэн илтгэгч нь Монгол улсын сайд М.Энхсайхан, мега төслүүдийн захирлууд, Сумитомо Митсуй банкны удирдлагууд байх ажээ.
Г.Идэрхангай