Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Тавантолгойн төсөл дээр Монгол улс эрсдэл үүрэхгүй

Энэ сарын 5-нд албан ёсоор эхэлсэн Тавантолгойн хэлэлцээр амжилттай өрнөж,  Тавантолгойн санхүүгийн байдал, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавих ажлын талаар нэгдмэл ойлголтод хүрч чадсанаа Монгол улсын Сайд М.Энхсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

“Гэрээний хамрах хүрээ маш том, зөвхөн нэг гэрээн дээр ная орчим асуудал яригдаж байгаа. Концессийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ  нь өргөн харилцаатай, олон хуульд нийцүүлэх шаардлагатай”-г Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох, хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар дуулгав.

“Тавантолгой том төсөл учраас олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжигдэнэ.  Бид анхнаасаа харилцан ашигтай байх зарчим стратегийг тохиролцсон. Үүнд эрх ашгийн тэнцвэрийг хангахаас гадна бие биедээ нээлттэй, мэдээлэлтэй, санаачилгатай байх зарчим агуулагдаж байгаа” хэмээн Монгол улсын Сайд М.Энхсайхан тодотголоо.

“Мега төсөл”-ийн зарчмаар явж байгаа уг төсөл амжилттай болох юм бол Монгол улсын ДНБ болоод зарцуулалт, зардлын хөрөнгө мөнгийг босгох үнийн дүн нь 94 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэсэн тооцоо гарчээ.  

Монгол улсын Сайд М.Энхсайхан “Хөрөнгө оруулагч  компаниуд төслийн 30 хувийг өөрийн хөрөнгөөс, 70 хувийг банк, санхүүгийн байгууллагаас зээл босгож санхүүжүүлнэ. Харин үйл ажиллагааны зардал дээр “Сумитомо” их мөнгө босгох болно. Учир нь, гол борлуулалтаа хариуцаж байгаа. Магадгүй энэ төслийн 20-30 хувийг “Сумитомо” худалдаж авах нөхцөл байдал үүсэх байх” гэлээ.

Юутай ч Монгол улс уг төсөл дээр санхүүгийн ямар нэгэн эрсдэл үүрэхгүй ажээ. Тиймээс Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалт болон Концессийн гэрээний төслийг гаргаж өгөх хүсэлт тавьсан байна. Энэ дагуу Ажлын хэсэг төслүүдийг хүлээж авч шинжилж үзээд, Тавантолгойн санаа зовоосон бүх асуудал тусгагдсан байна гэж үзжээ.

Г.Идэр  
  • MONGOL (43.242.243.144)
    Sain bn Japanuudtai hamtarsan n mash onovchtoi sanagdlaa ajliin hesgiihand amjilt husie Huleelt ih bgaa shu
    2015 оны 01 сарын 27 | Хариулах