Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Англо-Американ” нүүрсний 2 уурхайгаа худалдахаар төлөвлөжээ

Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Англо-Американ” компани нь Австрали дахь нүүрсний 2 уурхайгаа худалдах боломжийг судалж байна. Энэ нь тус улсын Куинслэнд мужид байдаг Доусон болон Фокслейт гэсэн уурхай юм. 2014 оны эхний 9 сарын байдлаар  Доусон уурхайгаас 3.2 сая тонн эрчим хүч, коксжих нүүрс, Фокслейт уурхайгаас 1.5 сая тонн коксжих нүүрс тус тус олборложээ.

Үүнээс гадна “Англо-Амеркан” компани нь Өмнөд Африк дахь алтны 4 уурхай, Чили дэх зэсийн 3 уурхайгаа худалдахаар төлөвлөж байна. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Өмнөд Африк дахь уурхайн хувь эзэмшлээ 1 тэрбум ам.доллараар худалдах гэнэ. Дэлхийн зах зээл дээр эрдсийн үнэ ханш мэдэгдэхүйц унаж буйн улмаас ийнхүү уул уурхайн зарим хувьцаагаа худалдахаар болжээ.

Э.Од