БНХАУ-ын Нүүрсний ассоциациас тус улсын нүүрсний салбарын 2014 оны тайланг танилцуулжээ. Өнгөрсөн оны 1-11 дүгээр сарын хугацаанд нийт 3.52 тэрбум тонн нүүрс олборлосон байна. Энэ нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 2.1%-иар буурсан үзүүлэлт бөгөөд сүүлийн 14 жилд анх удаа буурсан нь энэ юм.
Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар Хятадын нүүрсний компаниуд нийт 110.45 тэрбум юань буюу 18 их наяд ам.долларын ашиг орлого олсон нь өмнөх оныхоос 44%-иар буурчээ. Импортын хувьд 2013 оны үзүүлэлтээс 17.3%-иар буурч, 2014 оны 1-11 дүгээр сард нийт 62.33 сая тонн коксжих нүүрс гадаад зах зээлээс худалдан авсан байна. 2014 онд дэлхийн зах зээл дэх эрдсийн ханшийн уналтын улмаас Хятадын нүүрсний үйлдвэрлэл эрхлэгчдийн 70% алдагдал хүлээжээ.
Э.Од