ОХУ-ын Үндэсний баялгийн сан /ҮБС/ ойролцоогоор 4.9 их наяд рублийн хөрөнгөтэй аж. Дүрмийн дагуу сангийн 40% хүртэл хөрөнгөөр дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх боломжтой. Энэ нь сангийн одоогийн хөрөнгөөр тооцоход 1.98 их наяд рубль юм. 2014 онд тус улсын Эдийн засийн хөгжлийн яам ҮБС-аас санхүүжилт хүссэн 20 гаруй төсөлтэй танилцсаны үндсэн дээр 7 төслийг нийт 715 тэрбум рублиэр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Үүнд:
1. РЖД компани-БАМ болон Транссибирийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэн сайжруулах төсөл 150 тэрбум рубль
2. Авто зам шинээр байгуулах төсөл 150 тэрбум рубль
3. “Росатом” компани-“Fennovoima” компанитай хамтран Финланд улсад “Ханхикиви-1” атомын цахилгаан станц барих төсөл 150 тэрбум рубль
4. “НОВАТЭК” компани-Францын газрын тос, хийн “Total” компанитай хамтран Ямалын арал дээр байгалийн хий боловсруулах “Ямал СПГ” үйлдвэрийг байгуулах төсөл 150 тэрбум рубль
5. “Москва-Казань”-галт тэрэгний хурдны зам байгуулах төсөл 150 тэрбум рубль
6. “Тувагийн эрчим хүчний корпораци”-Тувагийн Элегест нүүрсний ордоос тавих 410 км урттай Кызыл-Курагино төмөр замын бүтээн байгуулалт, Алс Дорнодын нүүрсний боомт байгуулах төсөл 86.86 тэрбум рубль
7. “Россеть” компани-ОХУ-ын алслагдсан бүс нутгийг эрчим хүчний хэрэглээгээр хангах төсөл 27 тэрбум рубль
“Роснефть” компанийн хувьд нийт 28 төсөлд 1.3 их наяд рублийн санхүүжилтыг ҮБС-гаас хүсч байжээ. Гэвч нэгдүгээр сарын 27-нд батлагдаад буй ОХУ-ын Хямралын эсрэг төлөвлөгөөний улмаас “Роснефть” компани санхүүжилт авах боломжгүй болж байгаа юм. Мөн ҮБС-гаас эхний ээлжинд хямралын эсрэг төлөвлөгөө, дараагийн ээлжинд дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт олгохоор болсон байна. ОХУ-ын хямралын эсрэг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 1.3 их руль шаардагдах аж.
Э.Од