Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ГШХО 70%-иар буурав

Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн 2014 оны урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Уг мэдээгээр өнгөрсөн онд Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 644.3 сая ам.доллар болж буурчээ. 2013 онд 2.1 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсантай харьцуулахад өнгөрсөн жил 1.5 тэрбум орчим доллараар буюу 70%-иар буурсан байна. 2014 оны гадаадын шууд хөрөнгө оруулалт 70% буурсан нь хамгийн өндөр хувь бөгөөд 2013 онд 52%, 2012 онд 6% буурч байсан юм.



Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ийнхүү 2009 оны хямралын жил буюу Оюутолгой, Тавантолгой төсөл эхлээгүй байх үеийн хэмжээнд хүрээд байна. Харин Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл 985 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 69%-иар буурчээ. Үүнд барааны гадаад худалдааны дансны алдагдал 176%-иар буюу 2,322.7 сая ам.доллараар буурч 1,002.0 сая ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлсөн хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

С.Болд