Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын төмрийн хүдрийн импорт 7%-иар нэмэгдэнэ

2015 онд Хятад нь төмрийн хүдрийн импортын хэмжээгээ 2014 онтой харьцуулахад 7%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ тухай тус улсын China Iron and Steel Association мэдэгдсэн байна. Тус байгууллагын тооцоолж буйгаар Хятад улс энэ онд нийт 1 тэрбум тонн төмрийн хүдэр импортлох гэнэ. Хятадын далайн боомт дахь төмрийн хүдрийн нөөцийн хэмжээ хоёрдугаар сарын 2-ны байдлаар 97.28 сая тонн байгаа юм. Энэ нь өмнөх долоо хоногийн хэмжээнээс 4.37%-иар буурсан үзүүлэлт аж. 2014 оны нийт дүнгээр тус улс 932.55 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна.

Э.Од