BHP Billiton компани зардлаа багасгах зорилгоор Австрали дахь зэс, ураны Olympic Dam уурхайн ажилчдаа цомхотгохоор болсон байна. Эл уурхайн ажилчны мэдээллээр ойролцоогоор 90 орчим ажилтныг цомхотгохоос гадна 130 ажилтан гэрээгээр ажиллах гэнэ. Гэхдээ цомхотголд орсон ажилчдаа ажлын шинэ байраар хангахаар найдаж буйгаа BHP Billiton компани мэдэгджээ. Тодруулбал, тус компани нь 2015 онд өргөжүүлэхээр төлөвлөж буй төмрийн хүдрийн уурхайдаа ажлын 100 байр шинээр бий болгохоор зорьж байгаа аж.
Э.Од