Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Гацууртын ордын 20%-ийг эзэмшинэ

Засгийн газраас өнөөдөр стратегийн ордоор батлагдаад байгаа Гацууртын ордод төрийн эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан байна. Уг тогтоолын төсөлд төр Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн 20%-ийг эзэмших санал оруулжээ. Эсвэл дээр өргөн барьсан хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбарыг хөрөнгө оруулагчид санал болгож, тохиролцсон нөхцөлд хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Хувь эзэмшлийн хэмжээ батлагдвал хөрөнгө оруулагч “Центерра гоулд Монгол” компанитай Орд ашиглах гэрээ байгуулах хэлэлцээр эхлэх юм. Ордын 20%-ийг эзэмшихээр бол уг эзэмшилдээ таарсан хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчаас хүүгүй зээлэхээр урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа юм. Харин Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт батлагдвал Гацууртын ордод  хувь эзэмшихгүйгээр, тусгай роялти авах эрхзүйн боломж нээгдэх юм.


С.Болд-Эрдэнэ