Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Эгийн голын сав газрыг хамгаалах Санамж бичиг байгуулжээ


Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгж усан цахилгаан станц баригдах нутгийн иргэдэд өөрсдийн хийж байгаа ажлуудыг танилцуулсаар ирсэн юм. Мөн төсөл хэрэгжихтэй холбоотойгоор засаг захиргааны байгууллагууд, орон нутгийн мэргэжлийн байгууллага болон иргэдтэй мэдээ, мэдээлэл тогтмол солилцож, хууль, журамд заасан эрх үүргийн дагуу тогтмол харилцан ажиллаж байгаа аж.

 Энэхүү ажлын хүрээнд Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны дарга, мэргэжилтнүүд төслийн нэгж дээр хүрэлцэн ирж ажилтай танилцжээ. Үүний дараа  хоёр байгууллага цаашид баригдах ЭГУЦС-ын төслийн хүрээнд байгаль хамгаалах, усны менежмент болон УЦС талаар соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа хамтран явуулах ажлуудын хүрээнд төслийн нэгжийн захирал Д.Одхүү, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны дарга Н.Болд-Эрдэнэ нар харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан байна.
                                                                                                                                

Г.Идэр