Хятадын эрчим хүчний сүлжээний Төрийн корпораци /SGCC/ болон Оросын эрчим хүчний “Интер РАО” холдинг хамтран, Амурын бүс нутаг дахь Ерковецийн нүүрсний ордод нийт 15 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх гэж байна. Төслийн хүрээнд ордоос жилд 35 сая тонн нүүрс олборлож, 8 ГВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц /ДЦС/ байгуулахаар төлөвлөж буй.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Хятадад жилд 30-50 тэрбум килловатт/цаг эрчим хүч нийлүүлэх таамагтай байгаа юм. Одоогоор Талууд хамтран ажиллах нөхцөлүүдээ тохиролцож байгаа бөгөөд төслийн ТЭЗҮ энэ оны 4 дүгээр улиралд бэлэн болох гэнэ. 2015 оны сүүлч гэхэд дэлхийн хамгийн том ДЦС-ын барилгын ажил эхлэх аж. Төлөвлөгөө ёсоор 2019 онд дулааны цахилгаан станцын 1 дүгээр үе шат баригдаж дуусахаар төлөвлөгджээ. Төсөл хэрэгжих болсонтой холбогдуулан нийлүүлэх эрчим хүчний НӨАТ-ыг тэглэх асуудлаар ОХУ-ын Эрчим хүчний яам Хятадын талтай хэлэлцэж байна.
Э.Од