2020 он гэхэд Хятад улс занарын хийн олборлолтоо 23 дахин нэмэгдүүлж, жилд 30 тэрбум м3 хүргэхээр төлөвлөж байна. Харин энэ үед тус улсын хийн хэрэглээ 360-400 тэрбум м3 хүрэх гэнэ. Энэ тухай “China National Offshore Oil Corporation” компанийн судалгаанд дурджээ.
Одоогийн байдлаар Хятадад 400 орчим цооногоос жилд ойролцоогоор 1,5 тэрбум м3 занарын хий олборлож байна. Тус улсын Газар нутаг, эрдэс баялагийн яамнаас тооцоолж буйгаар 2015 онд 6,5 тэрбум м3 занарын хий олборлох аж. Хятадад занарын хийн олборлолтоор Sinopec компани тэргүүлж байгаа бөгөөд 2015 онд 5 тэрбум м3 занарын хий олборлохоор төлөвлөжээ.
Э.Од