Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

“Экспо Монгол” үзэсгэлэн гуравдугаар сард болно

Уул уурхай болон бусад салбарын тогтвортой хөгжлийн  “Экспо-Монгол” олон улсын үзэсгэлэн, яармагийг  гуравдугаар сарын 23-25-нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ. 

Тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчид  дотоод, гадаадын төр, засгийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзан, хамтран ажиллах боломжийг “Экспо Монгол” олгоно  хэмээн онцолсон юм.  

Олон улсын үзэсгэлэнгийн салбарт олон жилийн туршлагатай мэргэшсэн  JV Consult LLC, JV Consult Messemanagement GmbH болон Рlanetfair групп уг үзэсгэлэн-яармагийг хамтран зохион байгуулна. 

ХБНГУ-ын Хамбург, мөн Дубай-д салбар бүхий “Planet fair” ,“JV Consult“ групп нь дэлхийн хэмжээнд жилд 25 хүртэлх тооны үзэсгэлэн яармагийг олон улсад зохион байгуулдаг 30 гаруй жилийн туршлагатай  бөгөөд  2010 оноос хойш Монголд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж, олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэн яармагийг манай улсад анх удаа зохион байгуулсан компани ажээ.


Г.Идэр