Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Азгүй” ордыг 300 сая ам.доллараар үнэлжээ

Киргизийн Бишкек хотоос баруун зүгт буюу Таласс бүс нутагт орших алтны томоохон ордуудын нэг  “Жеруй” ордыг худалдах гэж буйгаа тус улсын Засгийн газар мэдээлжээ. Энэ ордод одоогоор  90 тонн алтны нөөц тогтоогдоод байгаа юм. Хоёр жилийн өмнө Киргизийн сайд нарын танхим далайн түвшнээс дээш 3500 метрийн өндөрт байрлах “Жеруй” ордыг хөрөнгө оруулагч нарт худалдах тухайгаа мэдэгдсэн билээ.

Тухайн үед алтны ордыг 300 сая ам.доллараар үнэлж байв. Гэвч  уг ордыг ийм үнээр худалдаж авах хөрөнгө оруулагч гарч ирээгүй юм.

“Жеруй” ордын   сонгон шалгаруулалтыг Киргизийн үндэсний эрх  ашиг, хууль тогтоомжийн хүрээнд нээлттэй явуулна гэдгээ тус улсын Ерөнхий сайд Жоомарт Оторбаев мэдэгдэлдээ онцолжээ. Өнгөрсөн жилүүдэд тус ордыг сонирхсон хэд хэдэн хөрөнгө оруулагч байсан ч “Жеруй” орд одоо хэр нь “азгүй орд” хэвээр байгаа аж.

                                Г.Идэрхангай