Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2015 онд Оросын нүүрсний экспорт буурна

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан таамаглалаар тус улсын нүүрсний экспорт 2015 онд 0.7%-иар өсөх гэнэ. Гэтэл 2014 оны дүнгээр нүүрсний экспорт 8.3%-иар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тус улсын нүүрсний экспорт буурч байгааг шинжээчид Монгол, Австрали, Колумби, Мозамбик зэрэг оронд нүүрсний томоохон оруудыг ашиглаж эхэлснээр дэлхийн нүүрсний зах зээл дээр өрсөлдөөн ширүүсч буйтай холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Үүнээс гадна томоохон зах зээл болох Хятад улсын худалдан авалт буурсантай холбоотойг онцолж байгаа юм. 2014 онд Орос улс 227 сая тонн нүүрс Хятадад экспортолсон нь өмнөх онтой харьцуулахад 15%-иар буурсан үзүүлэлт аж. 

Э.Од