Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Аж үйлдвэрийн яам Санамж бичиг байгуулна

Аж үйлдвэрийн яам, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй өнөөдөр хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурахаар  болжээ.

Энэхүү төслийн I үе шатыг хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлж байжээ. Тэгвэл II үе шатыг хэрэгжүүлэхээр Аж үйлдвэрийн яам ийнхүү санамж бичиг байгуулах болсныг тус яамныхан онцолсон байна.

Уг төслийн гол зорилго нь үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхийг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэж байгаа юм. Монгол улсад буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй  энэ төсөл нь нийт 4,9 сая еврогийн санхүүжилттэй аж.


Г.Идэр