Ирэх 4 дүгээр сарын 1-нээс Энэтхэг улс гангийн импортын татвараа 5%-иар нэмэгдүүлэхээр болжээ. Гангийн импортын гаалийн нийт татварыг 15% болгосноор ОХУ, Украин болон БНХАУ зэрэг орноос худалдан авах гангийн хэмжээг буруулж, дотоодын ган үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой аж.
Үүнээс гадна Энэтхэг улс металургийн буюу коксжих нүүрсний импортын гаалийн татварыг 2,5%-иас 5% болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тус улс нь 2014 оны санхүүгийн жилийн 10 сарын хугацаанд 7,4 сая тонн ган худалдан авч импортоо 60,9%-иар нэмэгдүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 3,5%-иар өссөн үзүүлэлт юм.
Э.Од