Австралийн “Рио Тинто” компани бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд хөрөнгөө нэгтгэн зардлаа хэмнэх зорилгоор зэс, нүүрсний группуудээ нэгтгэхээр болжээ. Нэгдлийн шинэ группыг “Рио Тинто” компанийн Зэсийн группын Ерөнхий захирал Жан Себастьян Жак удирдах юм.
Ийн бүтцийн өөрчлөлт хийсний үр дүнд “Рио Тинто” компани төмрийн хүдэр, хөнгөн цагаан, алмаз болон зэс-нүүрсний гэсэн үндсэн 4 салбар группын хүрээнд үйл ажиллагаа явуулах аж.
Э.Од