Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын нүүрсний экспорт буурав

Орос улс энэ оны эхний 2 сарын байдлаар нийт 60 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6%-иар өссөн үзүүлэлт гэж тус улсын Эрчим хүчний яамнаас мэдээлжээ. Харин нүүрсний экспорт 5%-иар буурч, нийт 22.7 сая тонн нүүрс гадаад зах зээлд гаргасан байна. Зөвхөн 2 дугаар сард 10.91 сая тонн нүүрс экспортолжээ.

1 дүгээр сарын байдлаар далайн боомт руу экспортод төмөр замаар 11 сая тонн нүүрс тээвэрлэсэн байна. Үүнээс Восточный боомт руу 2.28 сая тонн буюу 13.2%-иар өссөн, Ванино боомт 1.68 сая тонн буюу 5.8%-иар буурсан, Усть-Луга боомт 1.34 сая тонн буюу 23.5%-иар тус тус өссөн үзүүлэлттэй аж.

2015 онд тус улсын нүүрсний нийт олборлолтын хэмжээ өнгөрсөн оны 356 сая тонноос буурахгүй, коксжих нүүрсний хувьд 75 сая тонныг олборлоно гэж ОХУ-ын Эрчим хүчний яамнаас таамаглаж буй.


Э.Од