Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

AIIB банкны гишүүн орнуудын жагсаалтыг энэ сард танилцуулна

Asian Investment Infrastucture Bank /AIIB/ буюу Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачлагыг Хятад улсаас дэвшүүлсэн билээ. Тус улсын эрх баригчид 2014 оны аравдугаар сард банк байгуулах төслийн анхны санамж бичигт гарын үсэг зурсан юм. БНХАУ-ын Сангийн сайд Лоу Цивэйн мэдэгдсэнээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүнээр 27 орон элсээд байгаа бөгөөд жагсаалтыг гуравдугаар сарын 31-нд олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ. Банкны үндсэн хөрөнгө нь 100 тэрбум ам.доллар, хувьцааны хөрөнгө эхний байдлаар 50 тэрбум ам.доллар байх аж. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төв оффис энэ оны сүүлчээр Бээжин хотноо үүдээ нээх гэнэ. 

Э.Од